Казакстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгддэг гэлээ Казакстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгддэг гэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Казакстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгддэг гэлээ

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

Казакстаны сангийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагаа хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг өнгөрсөн жил гарсан. Тус хэргийн шүүх хурал одоо явагдаж байгаа юм. 

Казакстан улсад 2017 онд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэргийг гэмт бус болгон өөрчилж, шийтгэл болгон торгууль ногдуулдаг болгон өөрчилжээ. Энэ нь эмэгтэйчүүдэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлээд нэмэргүй юм байна гэсэн мессежийг өгсөн хэмээн үзэж байгаа аж. Учир нь тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр жил бүр 100 мянга гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авдгаас 60 орчим хувь нь үргэлжлүүлэн гомдол гаргахаас татгалздаг байна. 

Казакстан улсаас гаргасан албан ёсны тоо баримтад дурдсанаар тус улсад эмэгтэй хүний амь насанд хүрсэн тохиолдол 80 удаа бүртгэгддэг гэжээ. Гэсэн хэдий ч НҮБ-ын Жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агентлагийн мэдээлж байгаагаар Казакстанд жил бүр 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь үрэгддэг гэжээ. 

Эх сурвалж: France24
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
656222
3 эможи

казакстан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up