Эхнэрээ хөнөөсөн сайд Куандык Бишимбаевын шүүх хурал дээр ХЭН ЮУ ХЭЛЭВ? Эхнэрээ хөнөөсөн сайд Куандык Бишимбаевын шүүх хурал дээр ХЭН ЮУ ХЭЛЭВ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эхнэрээ хөнөөсөн сайд Куандык Бишимбаевын шүүх хурал дээр ХЭН ЮУ ХЭЛЭВ?

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

Казахстан улсын Эдийн засгийн сайд асан 43 настай Куандык Бишимбаев нь 31 настай эхнэрээ өөрийн ахын ресторанд хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гарсан.

Хохирогчийн шүүх шинжилгээний дүгнэлт нь тархины гэмтлийн улмаас нас барсан гэсэн бөгөөд биед нь эрүүл хэсэг үлдээгүй болтол нь зоджээ. Хамгийн харамсалтай нь Салтанат бүсгүй амиа алдахынхаа өмнө 12 цагийн турш ухаангүй байсан ч түүнд хэн ч тусламж үзүүлээгүй байна.

Олон улсад гэр бүлийн хүчирхийллийн сэдэв рүү олны анхаарлыг хандуулаад байгаа энэ хэргийн зургаа дахь шүүх хурал Бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод өчигдөр /2023.04.10/ боллоо.

Шүүх хурлын танхимд тоглуулсан бичлэг дээр хэрэгтэн эхнэрээ зодчихоод өөр өрөөнд хүмүүс дуудаж, оройн зоог барьсан байгаа юм. Энэ хэрэг явдал Казахстан улсын охид бүсгүйчүүдийг цочроож, шүүх хурлын хором бүрийг улсаараа шүүж байгаа юм.

Экс сайд Бишимбаевын энэхүү үйлдэл нь 20 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх магадлалтай ч тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, Нукеноваг биедээ гэмтэл авч нас барсан гэж шүүх хуралд мэдүүлжээ.

Куандык Бишимбаев: Би Салтанатыг тамлаагүй, нүүрэн дээрх гэмтлүүд нь унаснаас болж үүссэн 

Arslan.mn

Би буруутай гэдгээ мэдэж байна. Харин санаатайгаар онц хэрцгийгээр аллага үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй. Түүний үхэлд миний буруу байгаа, миний үйлдэл түүнийг үхэлд хүргэсэн гэдгийг бол би хүлээн зөвшөөрч байна. Би гүнээ гэмшиж байна. Гэхдээ түүнийг санаатайгаар хэрцгийгээр хөнөөхийг хүссэн, тамласан гэдгийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Зодож цохисон, гэхдээ алах гэж биш, ийм үр дагавар гарна гэж бодоогүй...

Салтанат Нукеновагийн найз Аида Ахмедина: Манай найз Салтанат  нөхөр нь нүцгэн бичлэг хийхийг хүссэн. Тэр бол зүгээр л мангас гэж хэлсэн ...

Arslan.mn

Салтанат Аида руу өмгөөлөгч хэрэгтэй байна, Бишимбаевыг орхисон тул юмаа авч чадахгүй байна гэж бичжээ.

"...Тэр намайг зүгээр л явуулах нь юу л бол. Аав бас намайг амьдруулахгүй гэж хэлсэн. Хэрэв би түүний үгэнд орохгүй  бол тэр өшөөгөө авах болно. Тэр бол зүгээр л мангас гэж хэлсэн...

Буудлын өрөөний засварын ажилтан:  VIP өрөөнөөс чанга чимээ гарч байсан 

Arslan.mn

Бас нэгэн гэрч болох засвар хийж байсан будагчин Таир Меирбеков “Бишимбаев, Нукенова нар өглөөний 06:00 цаг хүртэл рестораны VIP өрөөнд байсан. Өрөөнөөс чанга чимээ гарч байсан. Үүний дараа Бишимбаев VIP өрөөнөөс гарч ирж, Салтанатыг лифтний зүг чирч явсан” гэжээ. Бүсгүй VIP өрөөнөөс анх гарч ирэхэд нүүрэнд нь гэмтэл байгаагүй гэж будагчин хариулав.

Гэрчээр Салтанат Нукеновагийн туслахаар ажиллаж байсан, зурхайн зөвлөгөө авах зорилгоор нийгмийн сүлжээ, үйлчлүүлэгчдийнхээ жагсаалтыг удирдаж байсан Анар Тасоваг шүүхэд урьсан байна. 

Arslan.mn

Анар Тасоваг хэлэхдээ "2023 оны 1-р сарын сүүлээр нэгэн үйл явдлаас хойш Куандык Бишимбаевын талаар таагүй сэтгэгдэлтэй болсон. 

“Салтанат надаас Куандыкийн ээжид цэцэг авч өгөхийг хүссэн. Би зөвшөөрч, цэцгийн дэлгүүрт очиж, захиалсан. Салтанат над руу залгаад яг юу захиалах ёстойгоо хэлсэн. Энэ нь Альмира Балтабаевна (Алмира Нурлыбекова шүүгдэгчийн ээж)-ийн ойд хэрэгтэй байсан нь тодорхой байсан. Гэтэл цаана нь Куандык: "Энэ сайдын ээжид байна гэж хэлээрэй" гэж хэлэхдээ тэр маш ширүүн хоолойтой байсан." гэж тэмдгүүлжээ.

Мөн 6-р сарын 20-ноос хойш  Салтанат  Шымкент хотод байсан бөгөөд шөнийн цагаар түүнээс дуудлага ирсэн. Салтанат гунигтай хоолойтой байсан. Гэтэл Бишимбаев утсаа аваад "Анара руугаа залгахаа боль." гэж хэлж байсныг сонссон...

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
1
656178
4 эможи

keyboard_arrow_up