АНУ-д халдлага үйлдсэн хүүг бүх насаар нь, эцэг эхийг нь 10-15 жилийн хорих ялаар шийтгэлээ АНУ-д халдлага үйлдсэн хүүг бүх насаар нь, эцэг эхийг нь 10-15 жилийн хорих ялаар шийтгэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д халдлага үйлдсэн хүүг бүх насаар нь, эцэг эхийг нь 10-15 жилийн хорих ялаар шийтгэлээ

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэгэн сургуульд өсвөр насны хүү зэвсэгт хадлага үйлдэж, дөрвөн сурагчийн аминд хүрсэн хэрэг гарч байсан. Энэ хэргийн улмаар халдлага үйлдсэн хүүгийн эцэг эхийг халдлага гарсны маргааш  баривчилж, хоёр орчим жил хорьсон юм. Өчигдөр энэхүү хэргийн шүүх хурал болж, хүүгийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноолоо.

Окланд дүүргийн шүүхийн шүүгч Шерил Мэттьюс халдлага үйлдсэн хүүгийн эцэг Жэймс Крамблийг “гэртээ хадгалж байсан галт зэвсэг, буу, сум зэргийг чөлөөтэй ашиглах боломж олгосон”, харин түүний эх Женнифер Крамблийг “эдгээр зэр зэвсгийг ашиглах, эзэмшихийг сайшаасан, хөхүүлэн дэмжсэн” хэмээн тус тус буруутгасан байна.

Ингэснээр АНУ-ын хэмжээнд сургуулийн байранд аллага үйлдсэн хүүхдийнхээ өмнөөс шийтгэл хүлээсэн анхны эцэг эх болж байгаа аж.

Arslan.mnArslan.mnХэрэг гарах үед 15 настай байсан Этан Крамбли гэрээсээ авчирсан 9 мм-ийн  Sig Sauer хийцийн галт зэвсгээр Оксфордын Ахлах Сургуулийн байранд халдахдаа дөрвөн сурагчийн амийг хөнөөж, зургаан сурагчийг нэг багшийн хамт шархдуулж байсан. Тэрээр мөн бусад 19 хэрэгт холбогдож байгаа учир өршөөлд хамрагдах нөхцөлгүй тул түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. 

Крамблигийн гэр бүлийнхэн шүүгчийг яллах дүгнэлтээ танилцуулахын өмнө хохирогчдын ар гэрийнхнээс уучлалт гуйсан байна.

Хүүхдийн үйлдсэн аллагад хэнийг буруутгах талаар удаан үргэлжилсэн маргаан ийнхүү өндөрлөж, энэ хэргээс улбаалан прокурорууд хүүхдийнх нь үйлдсэн хүнд гэмт хэрэгт эцэг эхийг шийтгэх хууль эрх зүйн шинэ жишиг тогтоолоо.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж:  www.nbcnews.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
656106
1 эможи

Мичиган муж
сургууль дээрх халдлага
өсвөр насны хүү
АНУ
халдлага

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up