ТАЙВАНЬ: Газар хөдөлсний улмаас  есөн иргэн амиа алдаж, 900 гаруй хүн бэртжээ ТАЙВАНЬ: Газар хөдөлсний улмаас есөн иргэн амиа алдаж, 900 гаруй хүн бэртжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАЙВАНЬ: Газар хөдөлсний улмаас есөн иргэн амиа алдаж, 900 гаруй хүн бэртжээ

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 3-ны өглөө Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас есөн хүн амиа алдаж, 900 гаруй хүн гэмтсэн бөгөөд 50 хүн сураггүй болоод байна.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 07:58 цагт болсон бөгөөд Тайванийн бүх нутагт мэдрэгдсэн байна. 

Тайваньд сүүлийн 25 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Тайбэй хотод мэдрэгдсэн бөгөөд барилгууд чичирхийлэн ганхаж байгаа нь дүрс бичлэгүүдээс харагдана.

Газар хөдөлтийн улмаас Японы ойролцоох арлууд, Филиппиний хойд хэсэгт цунамийн түгшүүр зарласан боловч дараа нь цуцалжээ. Япон, Хятад улсууд Тайваньд тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655902
0 эможи

keyboard_arrow_up