Финланд: 12 настай хүү буутай халдлага үйлджээ Финланд: 12 настай хүү буутай халдлага үйлджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Финланд: 12 настай хүү буутай халдлага үйлджээ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Финланд улсад өчигдөр болсон нэгэн үйл явдлыг Reuters агентлаг онцлон мэдээлжээ. Тус улсын нийслэл Хелсинки хотод 12 настай хүүхэд сургуульдаа галт зэвсэг авч ирээд зогсохгүй гал нээж, нэг сурагчийн аминд хүрсэн байна. Харин хоёр хүүхэд гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд 12 настай хүүхдийг баривчилж, урьдчилсан байдлаар мэдүүлэг авахад хүү өөрийн үйлдсэн хэргийг хүлээсэн байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар өөр сэжигтэй хүн байгаагүй гэжээ.  Хүү цагдан хориход хэтэрхий бага настай байгаа тул түүнийг нийгмийн халамжийн албанд хүлээлгэн өгөөд байна.

Arslan.mn

Цагаа нарын мэдээлж буйгаар одоогийн байдлаар халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй бөгөөд халдлага үйлдэхэд ашигласан буу нь хүүгийн хамаатны хүнийх гэдэг нь тогтоогдоод байгаа аж.

Финландын Ерөнхий сайд Петтери Орпо сэтгэл цочирдуулсан зүйл боллоо хэмээн мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тус улсад 2007 болон 2008 онд сурагч сургуульдаа галт зэвсэг авчран хүүхдүүд, ажилчдын аминд хүрсэн тохиолдол гарч байсан бөгөөд 2020 онд галт зэвсгийн тухай хуулиа чангаж байжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655866
0 эможи

галт зэвсэг
буу
халдлага
12 настай хүү
финланд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up