Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

2024 оны 3 сарын 27

Arslan.mn

Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотод оршдог томоохон гүүрийг чингэлэг тээврийн хөлөг онгоц мөргөж, нураасан осол гарсан билээ.

1977 онд ашиглалтад орсон, 2,632 метр урттай Фрэнсис Скотт Ки Бриж гүүр нь бүс нутгийн эдийн засагт чухал ач холбогдолтой дэд бүтэц байжээ.

Гүүрний нэг тулгуурыг Сингапурын далбаан дор үйл ажиллагаа явуулдаг “Dali” нэртэй хөлөг мөргөсөн байна.

Ослын үеэр гүүрэн дээр авто замын эвдрэлийг нөхөж байсан найман ажилчин Патапско голын усанд унаснаас хоёр нь аврагдсаныг Мэрилэнд мужийн захирагч Вэс Мүүр мэдээлжээ.

Аврагдсан ажилчдын нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Мөн гүүрэн дээр зогсож байсан хэд хэдэн автомашин голын усанд унажээ.

Гүүрийг мөргөхийн өмнөхөн хөлгийн ахмад жолоодлого хяналтаас гарсныг 911 дугаарт мэдээлсний үр дүнд хөдөлгөөнийг хаасан нь хохирол бага гарах шалтгаан болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Фрэнсис Скотт Ки Бриж гүүрний ачаалал их, жил бүр 11 сая гаруй автомашин дамжин өнгөрдөг ажээ.

Сураггүй болсон зам засварын ажилчид 30-40 гаруй насны Эль Сальвадор, Гватемал, Хондурас, Мексик зэрэг Төв Америкийн улсуудын цагаачид байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гүүрийг сэргээн засварлах зардлыг Холбооны засгийн газар хариуцахыг амласан байна.

“Холбооны засгийн газар гүүрийг сэргээн босгох зардлыг бүрэн төлөх ёстой гэж би үзэж байна. Конгресс миний саналыг дэмжих байх” гэж Байден хэлээд өөрөө Балтиморт удахгүй очиж, нөхцөл байдалтай танилцахаа мэдэгджээ.

Гүүрийг сэргээн босгох зардлыг мөргөсөн хөлөг онгоцыг эзэмшигч “Grace Ocean” компаниар гаргуулах боломжтой эсэхийг сэтгүүлчид асуухад Байден “Ингэх боломжтой, гэхдээ бид үүнийг хүлээж суумааргүй байна. Бид гүүрийг сэргээн засварлаж, түргэн нээх шаардлагатай” гэж хариулсан байна.

Тэрбээр эрэн хайх, аврах ажиллагаа “нэн тэргүүний зорилт” болоод байгааг энэ үеэр хэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655677
0 эможи

keyboard_arrow_up