Москва: Шүүх хурлаар халдлага үйлдсэн 4 этгээдийн 3 нь гэм буруугаа хүлээлээ Москва: Шүүх хурлаар халдлага үйлдсэн 4 этгээдийн 3 нь гэм буруугаа хүлээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Москва: Шүүх хурлаар халдлага үйлдсэн 4 этгээдийн 3 нь гэм буруугаа хүлээлээ

2024 оны 3 сарын 25

Arslan.mn

Баасан гарагт Москва хотод террорист халдлагыг үйлдэж, 130 гаруй хүний аминд хүрсэн дөрвөн этгээдийг шүүх хурал ням гарагийн /2024.03.24/ орой болсон байна. 

Шүүх хурлын үеэр халдлагыг үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй  4 этгээдийн 3 нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Москвагийн Басманный дүүргийн шүүхээс 32 настай Далержон Мирзоев, Саидакрами Рачабализода, 30 настай Мухаммедсобир Файзов, 25 настай Шамсидин Фаридуни нар бүлэглэн террорист халдлага үйлдэж, бусдын амь насыг хохироосон гэж үзэж,  бүх насаар нь хорих ялын дээд хэмжээг өгчээ.

Arslan.mn

Тэд бүгд Тажикистан улсын иргэд аж.

Харин энэ террорист халдлагын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээллийнхэн тус улсад цаазаар авах ялыг сэргээхийг уриалж эхэлжээ.

Орос улс 1990-ээд оноос хойш цаазын ялыг түдгэлзүүлээд байгаа. Баасан гарагт Оросын сүүлийн 20 жилийн түүхэнд гараагүй том зэвсэгт халдлага гарсан нь цаазын ялыг сэргээх уриалгыг эрчимжүүлсэн байна. Энэ халдлагын үеэр 137 хүн алагдсан юм.

Arslan.mn

 

Эх сурвалж: Apnews
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655603
2 эможи

Зочин
2024-03-25 10:18
Гүэ тэр царай зүсий нь .Яг л лалын алан хядагч
keyboard_arrow_up