ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй саналаар дахин сонгогдож байна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй саналаар дахин сонгогдож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй саналаар дахин сонгогдож байна

2024 оны 3 сарын 19

Arslan.mn

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналын 99.43 хувийг тоолсон урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 88 орчим хувийн саналаар дахин сонгогдож байна.

Бусад нэр дэвшигчдээс үнэмлэхүй саналаар ялснаар одоогийн ерөнхийлөгч, өдгөө 71 настай Владимир Путин дахин 6жил буюу 2030 он хүртэл ОХУ-ын төрийн эрхийг барихаар болж байна.

Тэрээр сонгуулийн төв хороо нь урьдчилсан дүнг зарласны дараа Орос, Хятадын хязгааргүй түншлэлийн ач холбогдол болон Украины дайнтай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.  

Оросын коммунист намаас нэр дэвшсэн Николай Харитонов 4.28 хувийн санал авч хоёрдугаарт бичигдэж байгаа бол түүний араас Шинэ Ардын намын Владислав Даванков 3,85%ийн санал, Оросын либерал ардчилсан намын Леонид Слуцкий 3,15 хувийн саналаар удаалсан байна.

Путины энэ удаагийн сонгуульд авсан санал ЗХУ задарснаас хойших ОХУ-ын түүхэнд гарсан хамгийн өндөр дүн юм байна.

Сонгуулийн албан ёсны дүнг энэ сарын 28-ны дотор зарлах ёстой, ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын 5-р сарын 5-нд болох товтой байна. 

Эх сурвалж: Moнголын мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655495
2 эможи

keyboard_arrow_up