АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 170 сая хэрэглэгчтэй TikTok-ыг хориглох хуулийн төслийг дэмжлээ АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 170 сая хэрэглэгчтэй TikTok-ыг хориглох хуулийн төслийг дэмжлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 170 сая хэрэглэгчтэй TikTok-ыг хориглох хуулийн төслийг дэмжлээ

2024 оны 3 сарын 14

Arslan.mn

"АНУ-ын иргэдийг гадаадын дайсны хяналттай програмаас хамгаалах тухай хууль”-ын төслийн санал хураалт өчигдөр Америкийн Төлөөлөгчдийн танхимд боллоо.

Санал хураалтын дүнд Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 352 нь дэмжиж, 65 гишүүн татгалзсан санал өгсөн байна. 

Хэрвээ “АНУ-ын иргэдийг гадаадын дайсны хяналттай програмаас хамгаалах тухай хууль”-ийг Сенатын танхимын гишүүд дэмжвэл Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурна. Ингэснээр тус хууль албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Энэ хууль хэрэгжиж эхэлбэл хамгийн их гарз хохирол амсах компани нь ТикТок апп-ыг эзэмшдэг Хятадын ByteDance компани болох юм.

Учир нь АНУ даяар 170 сая хэрэглэгчтэй ТикТок апп-ыг хориглох хууль эрхзүйн орчин бүрдэнэ.

Дээрх хууль батлагдвал ByteDance компани 180 хоногийн дотор ТiкТок-ыг худалдах, эсхүл Америк даяар уг үйлчилгээг хориглоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655377
0 эможи

keyboard_arrow_up