Саймон Коуэлл:  Энэ залуу ингэж л дуулах ёстой. Үзүүлбэр нь үнэхээр гайхалтай Саймон Коуэлл: Энэ залуу ингэж л дуулах ёстой. Үзүүлбэр нь үнэхээр гайхалтай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Саймон Коуэлл: Энэ залуу ингэж л дуулах ёстой. Үзүүлбэр нь үнэхээр гайхалтай

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Долоон жилийн өмнө "Авьяаслаг монголчууд" шоуны ялагч болж олонд танигдсан дуучин О.Энх-Эрдэнэ "America's Got Talent: Fantasy League" шоунд оролцож, хагас шигшээнд шалгарлаа.

О.Энх-Эрдэнэ "America's Got Talent: Fantasy League" шоуны шүүгчдийг гайхшруулж, шүүгч Хэйди Блум түүнийг өөрийн багтаа авчээ. Шүүгчид болон үзэгчдийг алмайруулж буй бичлэг нь энэ өдрүүдэд сошиалд ихээхэн түгж буй юм.

Шүүгч Саймон Коуэлл түүний үзүүлбэрийн дараа "Би огт гайхаагүй. Энэ залуу ингэж л дуулах ёстой. Үзүүлбэр чинь үнэхээр их таалагдлаа. Гайхалтай" гэв.

Ингэснээр О.Энх-Эрдэнэ хагас шигшээд шалгарч, финалын шатанд үлдэхийн төлөө дахин нэг үзүүлбэр үзүүлэх юм. Нийт 10 уран бүтээлч хагас шигшээд өрсөлдөнө. 

О.Энх-Эрдэнэ нь 2016 онд "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож, ялагч болсноор нь олон нийт сайн мэддэг. Каунтри урсгалаар, хэлний зөв дуудлагаар дуулдаг нь Монголдоо л гэхэд олныг гайхшруулж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
67
haha an post
3
wow an post
3
yay an post
2
sad an post
1
ouch an post
2
confuse an post
2
angry an post
654069
134 эможи

Цэрэн-Орших
2024-01-20 10:53
Үнэхээр гоё. Гайхалтай.
German
2024-01-20 07:39
Heidi Klum shuu.
Зочин
2024-01-19 13:53
Авъяаслаг залуу минь оргил өөд улам дээшээ. Амжилт амжилт чаднаа
Mongol
2024-01-18 21:21
Sain bn uu . Mundag hudulmurch zaluu shuu. Bayar hurgen demjij bn
Зочин
2024-01-18 15:00
Монгол улсынхаа нэрийг дэлхийд таниулаж чамд дахин дахин
keyboard_arrow_up