Балбад газар хөдөлж 157 иргэн нас барж, 300 гаруй хүн шархаджээ Балбад газар хөдөлж 157 иргэн нас барж, 300 гаруй хүн шархаджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Балбад газар хөдөлж 157 иргэн нас барж, 300 гаруй хүн шархаджээ

2023 оны 11 сарын 06

Arslan.mn

Балбын баруун хэсгийн уулархаг бүсэд баасан гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 157 хүн нас барж, 300 гаруй хүн шархадсан байна. Эрэн хайх, аврах ажиллагаа дуусах шатандаа орж байгааг албаныхан хэллээ.

6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр Жажаркот, Рукум суурингийн барилга байшингууд бүхэлдээ эвдэрч сүйдсэн тул олон мянган хүн уулархаг бүсийн хүйтэн шөнийг гадаа өнгөрөөхөөс өөр аргагүйд хүрчээ. Одоо орон гэргүй хүмүүсийг хамгаалах байраар хангах, шаардлагатай хоол хүнсээр хангах асуудал тулгамдаж буй. 

Баасан гарагаас хойш тус бүс нутагт 250 гаруй удаа газар хөдлөлт бүртгэгджээ. Эдгээрээс зургаа нь 4 магнитудаас дээш хүчтэй байжээ.

Балбын засгийн газар найрсаг орнуудаас тусламж авахыг зөвшөөрч, гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг нэг жилийн дотор сэргээн засварлахаа амласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
652522
1 эможи

keyboard_arrow_up