Владимир Путин, Ким Жон Ун нар бие биедээ БУУ БЭЛЭГЛЭЖЭЭ Владимир Путин, Ким Жон Ун нар бие биедээ БУУ БЭЛЭГЛЭЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Владимир Путин, Ким Жон Ун нар бие биедээ БУУ БЭЛЭГЛЭЖЭЭ

2023 оны 9 сарын 15

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар  “Восточный” сансрын хөлгийн буудалд уулзахдаа бие биедээ винтов буу бэлэглэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Путин зочиндоо Орост үйлдвэрлэсэн өндөр чанартай винтов, сансрын нисгэгчийн бээлий бэлэглэсэн байна. Харин Ким Жон Ун Умардад үйлдвэрлэсэн буу бусад бэлгээр хариу барьжээ.

Умард Солонгосын төв телевизээр өмнө нь мэдээлснээр Пёньянд айлчлах урилгыг Владимир Путин тун талархалтайгаар хүлээн авсан бөгөөд айлчлалын бэлтгэлийг хангуулахаар Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх аравдугаар сард БНАСАУ-д очихоор төлөвлөж байна.  

Энэ нь Путины Умард Солонгост хийх хоёр дахь айлчлал болох юм. Тэрээр хамгийн сүүлд 2000 оны долдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хэдхэн сарын дараа өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Иртэй уулзаж байсан юм.

Путин Алс дорнодод болсон уулзалтын дараа Москвад буцаж ирсэн бол Кимийн айлчлал дахиад хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Баасан гарагт тэрээр Комсомольск-на-Амур хотод очин сөнөөгч онгоц үйлдвэртэй танилцана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650873
1 эможи

keyboard_arrow_up