23 орны хэвлэлийг дагуулж, 1.4 их наядын орлого оруулдаг ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ 23 орны хэвлэлийг дагуулж, 1.4 их наядын орлого оруулдаг ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

23 орны хэвлэлийг дагуулж, 1.4 их наядын орлого оруулдаг ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ

2023 оны 9 сарын 01

Arslan.mn

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирж байна. Тэрбээр есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

Пап Францис болон түүний айлчлалын багийн хөлөглөсөн онгоц өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж байна. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь Гэгээн хутагт Пап Францисын гадаад улсад хийж байгаа 43 дахь  айлчлал юм.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаатай орнууд билээ. Өнгөрсөн 2022 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, энэхүү ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Гэгээн Ширээт Улсын тэргүүн Пап Францист Монгол Улсад төрийн айлчлал хийх урилга хүргүүлсэн нь ийнхүү түүхэн айлчлал болж өргөжиж байна.

Пап Францисын айлчлалд гаднын 23 орны 56 хэвлэл мэдээллийн 150 орчим сэтгүүлч, зураглаач хүрэлцэн ирэх ажээ. Тухайлбал, "Reuters", "CBS", "MBC" "Asia one" болон Италийн олон хэвлэл ирэх аж.

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүний  айлчлалаар тухайн улсад 400 хүртэлх сая ам.доллар  буюу 1.38 их наяд төгрөгийн орлого үлддэг байна. 

Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Та Монгол Улсад тавтай морилно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650360
0 эможи

keyboard_arrow_up