ШУУРХАЙ: Оросын хөлсний цэргийн армийн удирдагч Е.Пригожин алагджээ ШУУРХАЙ: Оросын хөлсний цэргийн армийн удирдагч Е.Пригожин алагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Оросын хөлсний цэргийн армийн удирдагч Е.Пригожин алагджээ

2023 оны 8 сарын 24

Arslan.mn

Улаанбаатарын цагаар 2023.08.23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Москва хотын ойролцоох Тверь мужийн тэнгэрт Е.Пригожины онгоцыг пуужингаар харваж унагасан байдалтай бичлэг цацагджээ.

Тэгвэл Вагнерын цэргийн хувийн компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин онгоцны ослоор нас барсан тухай CNN мэдээлжээ.

Тус онгоцонд багийн гурван гишүүн, зорчигчид нийлсэн 10 хүн явсан бөгөөд бүгд нас барсан. Онгоц Москвагаас Санкт-Петербург руу нисч байсан гэж ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлсэн байна.

Мөн хөлсний цэргийн бүлгийг 2014 онд үүсгэн байгуулсан Вагнерын ахлах командлагч Дмитрий Уткин ч мөн зорчигчдын жагсаалтад багтсан гэж мэдэгджээ. 

Arslan.mn

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Пригожин нас барсан байж болзошгүй гэсэн мэдээнд "гайхсангүй" гэжээ. Пригожин "Оросоос урвагчдын үйлдлийн үр дүнд нас барсан" гэж Telegram суваг нийтэлсэн байна.

Arslan.mn

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650051
2 эможи

keyboard_arrow_up