7 хүүхдийн амийг хөнөөсөн сувилагч ШҮҮХЭЭС бүх насаар ХОРИХ ЯЛ сонслоо 7 хүүхдийн амийг хөнөөсөн сувилагч ШҮҮХЭЭС бүх насаар ХОРИХ ЯЛ сонслоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 13, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

7 хүүхдийн амийг хөнөөсөн сувилагч ШҮҮХЭЭС бүх насаар ХОРИХ ЯЛ сонслоо

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Английн нэгэн эмнэлгийн сувилагч долоон хүүхдийн амийг хөнөөж, зургаан хүүхдийг алахыг завдсан хэргээр өчигдөр Их Британийн шүүхээс бүх насаар хорих буюу хугацаанаасаа өмнө суллагдах боломжгүй байх нөхцөлтэй ял сонссон байна.

33 настай Люси Лэтби баруун хойд Английн Каунтесс Честер эмнэлгийн нярайн тасагт ажиллаж байхдаа 2015 оны зургаадугаар сараас 2016 оны зургаадугаар сарын хооронд дээрх аллагуудаа үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Британийн нийгмийг цочроосон энэ хэргийг сүүлийн үеийн хамгийн олон хүн хөнөөсөн цуврал алуурчин гэж үзсэн бөгөөд  Лэтбигийн шүүх хурал 10 сар үргэлжилсэн байна.

Нярайн тасагт тодорхой шалтгаангүйгээр хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн нь эмнэлгийн удирдлагуудын анхаарлын төвд орсноор энэхүү хэрэг илэрч байжээ.

Люси Лэтбийг 2018 оны долдугаар сард гэрээс нь баривчилж байжээ.

 

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
4
649940
7 эможи

keyboard_arrow_up