Бритни Спирсийн нөхөр Сэм Асгари салах өргөдлөө өгчээ Бритни Спирсийн нөхөр Сэм Асгари салах өргөдлөө өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бритни Спирсийн нөхөр Сэм Асгари салах өргөдлөө өгчээ

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Поп од Бритни Спирсийн нөхөр Сэм Асгари хуримаасаа хойш 14 сарын дараа салах өргөдөл гаргажээ.

Тодруулбал, хувийн дасгалжуулагч Сэм Асгари өргөдлөө Лхагва гарагийн орой Лос-Анжелес тойргийн шүүхэд гаргасныг хэвлэлүүд олж мэдээлсэн байна.

Одоо 29 настай Асгари, 41 настай Спирс нар 2021 оны есдүгээр сард сүй тавьж, 2022 оны зургаадугаар сард гэрлэж байсан юм. 

Энэ бол 41 настай дуучин бүсгүйн хувьд гурав дахь салалт юм. Спирс өмнө нь багын найз Жейсон Александртай 2004 онд 55 цаг орчим хугацаанд эхнэр нөхөр байсаар, гэрлэлтээ цуцлуулж байсан. Мөн 2006 онд бүжигчин Кевин Федерлайнтай гэрлээд салж байсан. Дуучин бүсгүй Федерлайны хоёр хүү 17 настай Шон Престон, 16 настай Жейден Жеймс нартайгаа хамт амьдардаг билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649845
0 эможи

keyboard_arrow_up