Эрдоган сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Туркийн анхны сансрын нисгэгчийн нэрийг зарлалаа Эрдоган сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Туркийн анхны сансрын нисгэгчийн нэрийг зарлалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрдоган сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Туркийн анхны сансрын нисгэгчийн нэрийг зарлалаа

2023 оны 4 сарын 30

Arslan.mn

Туркийн баруун эргийн Измир  хотод бямба гарагт болсон сонгуулийн сурталчилгааны цуглаанд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцжээ.

Цуглаанд туг далбаагаа барьсан олон хүн цугласны дотор сөрөг хүчнийхэн мөн олноороо ирсэн байв.  

Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган эрүүл чийрэг харагдаж байсны сацуу цугласан олны өмнө 40 орчим минут үг хэлжээ.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тус улсын анхны сансрын нисгэгчийн нэрийг зарлажээ.

Агаарын зэвсэгт хүчний нисгэгч, 43 настай Алпер Гезеравчи энэ оны сүүлээр дэлхийн тойрог замын олон улсын станцад очих анхны Туркийн иргэнээр сонгогдсон байна.

Тэрбээр мягмар гаргийн орой телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр бие нь муудаж, өнгөрсөн долоо хоногт төлөвлөж байсан сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнүүдээ цуцлаад байсан аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646625
0 эможи

keyboard_arrow_up