80 настай Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө ЗАРЛАЛАА 80 настай Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө ЗАРЛАЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

80 настай Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө ЗАРЛАЛАА

2023 оны 4 сарын 26

Arslan.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх болсон тухайгаа өчигдөр орой зарлажээ.

“Үе үеийн хүмүүст ардчиллын төлөө зогсох ёстой цаг ирдэг. Эрх чөлөөний үндэс суурийг хамгаалахын төлөө зогсох цаг бидэнд ирсэн гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас би АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор шийдлээ. Бидэнтэй нэгдээрэй. Эхлүүлсэн ажлаа дуусгацгаая” гэж тэрбээр сошиал сүлжээнд нийтэлсэн видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Видео мэдэгдлийн төгсгөлд Байден-Харрисын кампанит ажлын лого харуулснаас үзвэл Байден дахин сонгогдвол дэд ерөнхийлөгч Камала Харрис үргэлжлүүлэн ажиллах бололтой. Трамп одоо 76 настай.

Одоогоор Бүгд Найрамдах намаас Дональд Трамп 2024 оны сонгуульд нэр дэвшихээ зарлаад байна. Түүнтэй нам дотроо Флорида мужийн захирагч Рон Десантис өрсөлдөх нь тодорхой байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646490
1 эможи

Зочин
2023-04-26 16:35
манай монголд тэгсэн яаж байна 50,60 нас хүнийг та ажлаа өг тэтгэвэрт гар гэж шахдаг мулгуу тогтолцоотой биздээ харин энэ нөхөр америк орныг дахин удирдах хүсэлтэйгээс гадна сонгуульд өрсөлдөнө гэж байна ш дээ. монголд жирийн ажилтанг нас нь боллоо одоо ажлаа өг ухааны юм ярина харин төрт шургалсан нөхдүүд болохоор яаж 60 гарсан ч хамаагүй төрөөс цалинэаад дээр нь хувь хүртээж ёууж байгаа биздээ
keyboard_arrow_up