НҮБ: Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг энэ долоо хоногт гүйцнэ НҮБ: Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг энэ долоо хоногт гүйцнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ: Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг энэ долоо хоногт гүйцнэ

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Энэтхэгийн хүн ам дөрөвдүгээр сарын эцсээр 1,425,775,850-д хүрэх төлөвтэй байгааг шинэ тайлан мэдээлэл харуулжээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын өөр байгууллага Энэтхэг хүн амын тоогоороо Хятадыг энэ оны дундуур гүйцнэ гэж таамагласан юм.

Азийн тус хоёр орон сүүлийн 70 гаруй жилийн турш дэлхийн нийт хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байгаа юм. “Хятад улс урт удаан хугацааны турш хадгалсаар ирсэн дэлхийн хамгийн их хүн амтай улсын статусаа удахгүй алдана” гэж Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. Гэхдээ хүн амын тоог тооцоолох, таамаглахтай холбоотой тодорхойгүй байдлын улмаас Энэтхэг улс хүн амын тоогоороо Хятадыг гүйцэх хугацааг барагцаалан гаргаж байгаа бөгөөд дахин нягтлах шаардлагатай гэдгийг мөн онцолсон байна.

НҮБ-ын Хүн амын сан өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, Энэтхэг 2023 оны дунд үе гэхэд Хятадаас 2.9 саяар их хүн амтай болно гэсэн юм. Хятадад төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд огцом буурч, өнгөрсөн онд хүн амын тоо нь 1961 оноос хойш анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарсан билээ.

Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн мэдээлснээр, Хятадын хүн ам энэ зууны эцсээс өмнө нэг тэрбумаас доошилж буурч магадгүй байгаа бол Энэтхэгийн хүн ам ирэх хэдэн арван жилийн турш үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Гэхдээ Энэтхэгт ч мөн төрөлтийн түвшин буурч байгаа бөгөөд 1950 онд нэг эмэгтэйд дунджаар 5.7 төрөлт ногдож байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 2.2-т хүрээд байгаа ажээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард дэлхийн хүн ам найман тэрбумын босгыг давсан. Гэхдээ хүн амын тоо урьдынх шигээ хурдацтай өсөхөө больсон бөгөөд өдгөө 1950 оноос хойших хамгийн удаашралтай түвшинд хүрээд байгааг шинжээчид хэлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646460
0 эможи

keyboard_arrow_up