Йемен улсад мөнгө тараах үеэр 85 хүн олны хөлд дарагдаж АМИА АЛДЖЭЭ Йемен улсад мөнгө тараах үеэр 85 хүн олны хөлд дарагдаж АМИА АЛДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Йемен улсад мөнгө тараах үеэр 85 хүн олны хөлд дарагдаж АМИА АЛДЖЭЭ

2023 оны 4 сарын 20

Arslan.mn

Йемен улсын нийслэл Сана хотод Рамадан сард зориулж иргэдэд мөнгө тараах буяны үйлсийн үеэр 85 хүн олны хөлд дарагдаж амиа алджээ.

Хүн бүрд 9 доллартай тэнцэх хэмжээний мөнгө тараах үеэр олон зуун хүн нэг дор цуглаж, шахцалдаан үүсгэсэн байна. Энэ үеэр 322 хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Санагийн төвд орших Хуучин хотод худалдаачдын зохион байгуулсан арга хэмжээ орон нутгийн зөвшөөрөлгүйгээр явагдсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчилжээ.

Нөхцөл байдлыг хяналтад авахын тулд Хуситууд агаарт хий буудах үеэр сум цахилгааны утас онож дэлбэрэлт болсон байна. Үүнд сандарсан иргэд гүйлдэж эхэлсэн гэж гэрчүүд ярьжээ.

Arslan.mn

Арабын хойгийн хамгийн ядуу орон болох 21.7 сая хүн амтай Йемен улсад олон жилийн турш үргэлжилж буй иргэний дайн ард иргэдийг нь туйлдуулаад буй. Тус улсын нийт хүн амын гуравны хоёроос илүү хувь нь нэн ядуу амьдралтай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646316
0 эможи

keyboard_arrow_up