Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

Бээжинд ажиллаж байхдаа тагнуулын хэргээр баривчлагдсан иргэнийг нь суллахыг Японы Засгийн газар Хятадаас шаардлаа. Тодруулбал, дээр дурдсан Японы иргэн нь “Astellas” хэмээх үндэстэн дамнасан эмийн корпорацийн ажилтан бөгөөд энэ сарын эхэн үеэс хойш Хятадад хоригдож байгаа юм.

Японы “Kyodo News” агентлагийн мэдээлснээр 2015 оноос хойш тагнуулын хэргээр 17 Япон хүн Хятадад хоригдоод байгаа юм байна.

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироичи Мацуно ““Astellas” компанийн ажилтныг дипломат харилцаатай холбоотойгоор баривчилсан. Мөн консулын хувиар айлчлахыг урьсан” гэж даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр баривчлагдсан хүний хувийн мэдээлэл болон буруутгагдсан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн “Astellas” компани өөрийн ажилтан мөн гэдгийг баталсан ч хувийн мэдээллийг нь задруулахаас татгалзсан байна.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин  дээр дурдсан Япон иргэнийг тагнуулын хэргээр шалгагдаж байгааг баталсан талаар “BBC” мэдээлэв. Тэрбээр “Хятадын тал хуулийн дагуу энэ хэргийг шалгаж, хуулийн дагуу хүний эрхийг хамгаална” гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө 2019 онд Хятад  улс Хятадын орчин үеийн түүхийн чиглэлээр судалдаг Японы профессорыг тагнуулын хэрэгт сэжигтнээр татаж шалгасан. Гэвч хоёр сарын дараа сулласан билээ. Ийн саяхан дахин нэг хүнийг дипломат харилцааны нууц задруулсан хэргээр баривчилсан нь дээрх хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд сайжраагүй гэдгийг баталж байгааг “BBC” тодотгов. Гэхдээ энэ хоёрдугаар сард Хятад, Япон улсын удирдах албан тушаалтнууд Токиод нууцаар уулзсан нь дөрвөн жилийн хугацаан дахь анхны тохиолдол байсан юм.

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645697
1 эможи

keyboard_arrow_up