ОСКАР 2023: Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол эхэллээ ОСКАР 2023: Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ОСКАР 2023: Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол эхэллээ

2023 оны 3 сарын 13

Arslan.mn

Оскарын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо эхэллээ. Энэ удаагийн наадмыг Америкийн хөтлөгч Жимми Киммел хөтлөн явуулж байна.

Лос-Анжелесийн “Dolby” театрт болж буй 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг хөтлөн явуулж буй Ж.Киммелийн хувьд энэхүү наадмыг гурав дахь удаагаа хөтлөн явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2018 онд хөтөлж байжээ. 

Arslan.mn

Холливудын алдартай “А” зэрэглэлийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон олон эрхмүүд “Dolby” театрын гадаа дэвссэн оргилуун дарсны өнгөтэй хивсэн дээгүүр алхлаа.

“Шилдэг хүүхэлдэйн кино”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хамгийн эхэнд гардуулах бөгөөд “Pinocchio” хүүхэлдэйн кино болон Вьетнам-Америк гаралтай жүжигчин Ке Хью Кван нар хүртэх магадлал өндөр байна.

Эдгээр шагналын эздийг тодруулсны дараа зарлахад хамгийн хүнд төрлүүдийн нэг гэгддэг “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийг шалгаруулна. Энэхүү төрөлд Ирландын жүжигчин Керри Кондон, Америкийн жүжигчид Анжела Бассет, Жейми Ли Кертис нарын жүжигчид өрсөлдөж байна.

Харин шилдэг жүжигчдийн төрөлд Америкийн жүжигчин Остин Батлер, Америк-Канад гаралтай жүжигчин Брендан Фрейзер нар эрэгтэйчүүдийн төрөлд, Австралийн жүжигчин Кейт Бланшетт, Малайзын жүжигчин Мишель Йео нар эмэгтэйчүүдийн төрөлд нэр дэвшиж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645348
0 эможи

keyboard_arrow_up