ТУРК: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилж, хатуу шийтгэл оноох шийдвэр гаргажээ ТУРК: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилж, хатуу шийтгэл оноох шийдвэр гаргажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТУРК: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилж, хатуу шийтгэл оноох шийдвэр гаргажээ

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

Даваа гарагт Туркийн зүүн өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ням гарагийн байдлаар Турк, Сири улсуудад амиа алдсан хүний тоо 33,000 хүрчээ.

Олон хоног өнгөрсөн ч барилгын нуранги дороос амьд үлдсэн хүмүүс олдсоор байна. 

Үүний зэрэгцээ Турк улсын хуулийн байгууллагууд чанаргүй барилга барьсан аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтнуудыг баривчлах ажиллагааг эхлүүлсэн байна.

Тэгвэл Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьсан барилгын компаниуд, туслан гүйцэтгэгчид, хүлээн авсан мэргэжлийн хяналтын албаны 113 хүнийг баривчилж, хатуу шийтгэл оноох шийдвэр гаргасан байна. Одоогоор барилгын гэрээ байгуулагчид, архитектур, инженер зэрэг 12 хүнийг баривчилжээ.   

Тухайлбал Хатай муж дахь “Ronesans Residence” 250 айлын тансаг ангиллын орон сууцыг барьсан компанийн эзнийг баривчилжээ. Гадаад руу зугтах гэж байсан түүнийг Истанбул хотод саатуулсан байна.

Arslan.mn

Олон хүний амь үрэгдэхэд хүрсэн чанаргүй барилга барьсан этгээдүүдийн хэргийг шүүхээр шийдвэрлэнэ гэдгийг Туркийн Дэд Ерөнхийлөгч Фуат Октау мэдэгдсэн байна. Прокурорууд нотлох баримт болгож барилгын ажилд ашигласан материалын дээжийг нурсан барилгуудаас цуглуулж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644732
0 эможи

keyboard_arrow_up