ТУРК: 44 цаг нурангид дарагдсан хоёр настай охиныг аварчээ ТУРК: 44 цаг нурангид дарагдсан хоёр настай охиныг аварчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТУРК: 44 цаг нурангид дарагдсан хоёр настай охиныг аварчээ

2023 оны 2 сарын 08

Arslan.mn

Газар хөдлөлтөд хамгийн ихээр нэрвэгдсэн Туркийн арван хотын нэг Хатай хотод аврагчид нурангин доороос бяцхан охиныг эхийнх нь хамтаар эсэн мэнд гаргаж авсан байна.

Бүтэн 44 цаг нурангид дарагдсан хоёр настай охин Вафе Сабхагийн эр зоригийг бахдацгааж байна. Түүний ээж 33 настай Имед Сабха нурангид дарагдсан газрыг нь аврагчид олж ирэхэд маш ихээр баярлан итгэл найдвараа алдалгүй хүлээсэн гэдгээ хуваалцжээ. 

Ээж охин хоёрт эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. 

Турк, Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 7800-д хүрч, аврах ажиллагаа цаг нартай уралдан үргэлжилсээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644625
2 эможи

keyboard_arrow_up