Дэлхийн олон улс орон аврагчдын баг, эрэлч нохой, багаж төхөөрөмжөө Турк улс руу илгээж байна Дэлхийн олон улс орон аврагчдын баг, эрэлч нохой, багаж төхөөрөмжөө Турк улс руу илгээж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн олон улс орон аврагчдын баг, эрэлч нохой, багаж төхөөрөмжөө Турк улс руу илгээж байна

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 3400-д даваад  байна. 

Эхний газар хөдлөлтийн голомт Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Газиантеп хотод орон нутгийн цагаар 04:17 цагт 17.9 км-ийн гүнд болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн. Түүнээс хойш 40 удаагийн чичиргээ мэдрэгдлээ гэж Туркийн Онц байдал, гамшигтай тэмцэх газраас мэдээллээ. 

Хоёр дахь газар хөдлөлт Туркийн  зүүн өмнөд хэсгийн Кахраманмараш мужид 7 км-ийн гүнд 7.6 магнитудын хүчтэй болсон байна. Туркийн аврах албанаас мэдээлснээр амиа алдагсдын тоо 2316, Сирид 1293-д хүрээд буй талаар мэдээлэв. 

Дэлхийн олон улс орон аврагчдын баг, эрэлч нохой, багаж төхөөрөмжөө Турк улс руу илгээж байна.

Мөн дэлхийн 45 улс тусламж үзүүлэх санал тавьсныг Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган мэдээлсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламжийн гараа сунгахыг дэлхийн улс орнуудад уриалжээ.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 хотын нэрийг Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу зарласан байна. Тэдгээрт Хатай, Османие, Адяаман, Малатя, Санлиурфа, Адана, Дияарбакир, Килис зэрэг хотууд багтжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
644586
3 эможи

keyboard_arrow_up