BBC: Дэлхийн хүн амын дөрөвний нэг Фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг болжээ BBC: Дэлхийн хүн амын дөрөвний нэг Фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

BBC: Дэлхийн хүн амын дөрөвний нэг Фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг болжээ

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Өнгөрсөн шөнө дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийг эзэмшигч Мета компани сүүлийн улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

2022 оны сүүлийн гурван сард тус компанийн орлого 32.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Instagram болон WhatsApp-ыг эзэмшдэг Мета өнгөрсөн жил томоохон бүтцийн өөрчлөлт хийхээ зарласан бөгөөд үүнд оффисын талбайг багасгаж, 11,000 ажлын байр буюу ажилчдын 13 орчим хувийг цомхотгосон байна.  Үүний үр дүнд зардлаа 4.6 тэрбум ам.доллароор танаж, 2022 оны нийт ашиг нь 23.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг  2023 оныг "Үр ашгийн жил" болгон зарлаж байгааг хэлжээ.

Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус платформыг өдөр тутамдаа  хоёр тэрбум хүн идэвхтэй хэрэглэсэн нь дэлхийн хүн амын дөрөвний нэг орчим болжээ.  Мөн  Европ, АНУ, Канадад хэрэглэгчдийн тоо өссөн нь сайн үзүүлэлт болсон байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644488
0 эможи

keyboard_arrow_up