Украины төлөөлөгчийн өгсөн бэлэг дэлбэрсний улмаас Польшийн цагдаагийн ДАРГА ШАРХАДЖЭЭ Украины төлөөлөгчийн өгсөн бэлэг дэлбэрсний улмаас Польшийн цагдаагийн ДАРГА ШАРХАДЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Украины төлөөлөгчийн өгсөн бэлэг дэлбэрсний улмаас Польшийн цагдаагийн ДАРГА ШАРХАДЖЭЭ

2022 оны 12 сарын 16

Arslan.mn

Украины албаныхны өгсөн нэг бэлэг дэлбэрсний улмаас Польшийн цагдаагийн газрын дарга Ярослав Шимчик хөнгөн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын дотоод хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

“Арван хоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Украинд хийсэн ажлын айлчлалын үеэр өгсөн бэлгүүдийн нэг өчигдөр өглөөний 7:50 цагт цагдаагийн газрын даргын албан тасалгааны хажуугийн өрөөнд дэлбэрлээ” гэж Польшийн дотоод хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Айлчлалын үеэр Украины цагдаа, аюулаас хамгаалах албаныхан Шимчиктэй уулзсан бөгөөд энэ үеэр түүнд бэлэг өгч байжээ.

Цагдаагийн газрын даргаас гадна нэг ажилтан дэлбэрэлтийн үеэр хөнгөн шархадсан нь эмнэлэгт эмчлэх шаардлагагүй байсныг бас мэдээлсэн байна.

Украины талаас болсон явдалтай холбогдуулан албан ёсны тайлбар хүссэн тухайгаа Польшийн дотоод хэргийн яам мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643430
1 эможи

Зочин
2022-12-16 22:55
Польшийн Өмөөрөөд сүйд болоод байсан Украйн нь юу хийчвээ ккк
keyboard_arrow_up