КАТАР 2022 : Хөл бөмбөгийн од Месси 1,000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа КАТАР 2022 : Хөл бөмбөгийн од Месси 1,000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

КАТАР 2022 : Хөл бөмбөгийн од Месси 1,000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа

2022 оны 12 сарын 04

Arslan.mn

Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтдоо Аргентины шигшээ баг Австралийн багийг 2:1 харьцаагаар хожиж, шөвгийн 8-д шалгарлаа.

Аргентины шигшээ баг шөвгийн 8-д шалгарсанаар Лионел Месси өөрийн түүхэн замналынхаа 1000 дахь тоглолтод гоолдсон юм.

Аргентины шигшээ багийн эхний гоолыг 35 дахь минутад дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг Лионел Месси өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм. Энэ нь 35 настай Мессигийн спортын замналын 789 дэх гоол байв.

Хоёрдугаар үед Жулиан Альварес Австралийн хаалгач Мэт Раяны сул хаалганы ачаар тэмцээний хоёр дахь гоолоо оруулж, Аргентины тэргүүллийг ахиуллаа.

Аргентины шигшээ баг хасагдах шатны дараагийн тоглолтоо Баасан гарагт Нидерландын шигшээ багийн эсрэг хийх юм.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: СИИ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642967
0 эможи

keyboard_arrow_up