Украин дайнд 13,000 цэргээ алдсанаас 3000 гаруй нь энгийн иргэн байжээ Украин дайнд 13,000 цэргээ алдсанаас 3000 гаруй нь энгийн иргэн байжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Украин дайнд 13,000 цэргээ алдсанаас 3000 гаруй нь энгийн иргэн байжээ

2022 оны 12 сарын 02

Arslan.mn

Энэ жилийн хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украины нутагт цэргээ оруулснаас хойш Киев дайнд 13,000 хүртэл цэргээ алдсан тухай албаны хүн мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн зөвлөх Михайло Подолякын хэлснээр зургаадугаар сард л гэхэд өдөрт 100-200 цэрэг амиа алдаж байжээ.

АНУ-ын генерал Марк Миллей өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ Орос, Украины дайн эхэлснээс хойш Оросын 100,000, Украины мөн тооны цэрэг амиа алдсан болон гэмтэж шархадсан хэмээн мэдээлсэн юм. Түүнчлэн Европын комиссын дарга Урсула Вон дер Лейен Украины тал 100,000 цэргээ алдсан гэж мэдэгдээд байсан боловч хэвлэлийн төлөөлөгч нь андуу ташаа мэдээлэл байсан бөгөөд уг тоонд амиа алдсанаас гадна гэмтэж шархадсан цэргүүд ч багтаж байгааг залруулжээ. 

Михайло Подоляк Украины телевизэд өгсөн ярилцлагадаа Киев дайны гарз хохирол болон амиа алдсан цэргүүдийн тоо баримтын талаар нээлттэй мэдээлэл өгнө гэдгийг дурдсан байна. Албаны ёсны тоон мэдээллээр Оростой хийж буй дайнд 10,000-13,000 хүртэл цэрэг амиа алдсан гэж Украины жанжин штаб мэдээлэл өгчээ. Эдгээр амиа алдагсдын дунд 3,000 гаруй энгийн иргэд байгаа ажээ. 

Түүнчлэн Подолякын үзэж буйгаар хоёрдугаар сараас хойш Оросын 100,000-150,000 орчим цэрэг үрэгдсэн болон гэмтэж шархадсан гэжээ. Харин ВВС агентлагт Оросын хүчний өгсөн мэдээллээр 9,311 цэрэг үрэгдсэн гэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642938
2 эможи

Иргэн
2022-12-02 14:10
13000 цэргийн 3000 нь жирийн иргэн байжээ гэсэн чинь юу гэсэн үг вэ?
Зочин
2022-12-02 12:42
хаха шаана биз
keyboard_arrow_up