Агаарын бохирдлоос болж жилд нэг сая нярай АМЬГҮЙ ТӨРЖ байгааг тогтоожээ Агаарын бохирдлоос болж жилд нэг сая нярай АМЬГҮЙ ТӨРЖ байгааг тогтоожээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Агаарын бохирдлоос болж жилд нэг сая нярай АМЬГҮЙ ТӨРЖ байгааг тогтоожээ

2022 оны 12 сарын 02

Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор нэг сая нярай агаарын бохирдлоос болж амьгүй төрж байгааг Америк, Хятадын эрдэмтэд хамтарсан судалгаагаараа тогтоожээ. Энэ нь нийт амьгүй төрөлтийн тал хувийг эзэлж буй юм.

Эрдэмтэд 1998-2016 оны хугацаанд бага болон дунд орлоготой 54 орны 45 мянган төрөлтийн мэдээллийг судалжээ. Nature сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар нийт амьгүй төрөлтийн 98 хувь нь Ази, Африк, Латин Америкийн орнуудад бүртгэгдсэн байна.

Судлаачид агаар дахь РМ 2.5 тоосонцор болон ургийн эндэгдэл хоорондын хамаарлыг судалжээ.

Шахмал түлшний шаталтаас үүдэлтэйгээр агаарт хуримтлагддаг РМ 2.5 бичил хэсгүүд жирэмсэн эхийн уушгаар дамжин урагт хүрч уушиг, элэг, тархийг нь гэмтээн улмаар амьгүй төрөлтөд нөлөөлдөг гэж үзжээ.Судалгаанд хамрагдсан эхчүүд РМ 2.5 тоосонцорын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс давсан агаарын бохирдол өндөртэй орнуудад амьдардаг байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642931
0 эможи

keyboard_arrow_up