БНХАУ-ын гудамж, талбайд цагдаагийн хамгаалалтыг ӨНДӨРЖҮҮЛЖЭЭ БНХАУ-ын гудамж, талбайд цагдаагийн хамгаалалтыг ӨНДӨРЖҮҮЛЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын гудамж, талбайд цагдаагийн хамгаалалтыг ӨНДӨРЖҮҮЛЖЭЭ

2022 оны 11 сарын 29

Arslan.mn

"Тэг ковид" бодлогыг эсэргүүцсэн жагсаал БНХАУ-ын олон хотод өрнөж байгаатай холбогдуулан гудамж талбайд цагдаагийн хүчийг нэмэгдүүлж, зарим жагсагчийг баривчилжээ.  Өчигдөр орой байдал намжмал, томоохон жагсаал өрнөөгүй байна. Даваа гарагийн орой Бээжингийн төв метроны буудлын эргэн тойронд цагдаагийн машинуудыг эгнүүлэн тавьж, дүрэмт болон энгийн хувцастай цагдаа нар орон сууцны хорооллууд, метро, автобусны буудлуудад эргүүл хийж зарим хүмүүсийг зогсоон байцааж байжээ.

Шанхай хотод жагсаал өрнөсөн зам дагуу хаалт босгож, жагсагчдын зургийг авч, бичлэг хийсэн иргэдийг гудамжинд зогсоон зураг, бичлэгийг нь устгаж байжээ.

Arslan.mn

Оюутнуудын бослого, хөдөлгөөн гаргахаас сэргийлж Бээжингийн Цинхуа их сургууль улирлын амралтыг эрт эхлүүлж, оюутнуудыг нутаг буцахад нь үнэгүй автобус гаргаж өгсөн гэх мэдээллийг эх сурвалж дамжуулж байна.

Хятадад уриа лоозон барьж жагсаал хийхийг хатуу хориглодог тул иргэд хоосон цагаан цаас барин жагсаалд оролцож байсан юм.

БНХАУ-ын гудамж, талбайд цагдаагийн хамгаалалтыг өндөржүүлжээ

БНХАУ-ын гудамж, талбайд цагдаагийн хамгаалалтыг өндөржүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин, Шанхай, Нанкин, Чэнду, Ухань, Өрөмч болон өөр олон хотод коронавирусийн хатуу хөл хориог цуцлахыг шаардсан жагсаалд олон мянган хүн оролцсон. Хорио цээрийн чанга дэглэмээс болж тусламж авч чадалгүй олон хүн амиа алдаж байгааг иргэд эсэргүүцэж байгаа юм.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642800
0 эможи

keyboard_arrow_up