Түрүүлэх магадлалтай Бельгийг Марокко хожиж, хүнд байдалд орууллаа Түрүүлэх магадлалтай Бельгийг Марокко хожиж, хүнд байдалд орууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Түрүүлэх магадлалтай Бельгийг Марокко хожиж, хүнд байдалд орууллаа

2022 оны 11 сарын 28

Arslan.mn

2022 оны Катарын Хөлбөмбөгийн ДАШТ-ний хэсгийн тоглолт үргэлжилж, F хэсгийн хоёрдугаар тойрогт Бельгийн шигшээ баг Мароккогийн шигшээтэй тоглолоо.

Тоглолтын эхний хагасын шүүгчийн мэдлийн цагт Хаким Зийес чөлөөт цохилтоор шууд гоол хийсэн ч Мароккогийн тоглогч отон тоглолтын байрнаас хаалгачид саад болсон хэмээн үзэж гоолыг хүчингүйд тооцжээ.

Тоглолтын доор хагаст Абдуллахамид Сабири мөн чөлөөт цохилтоор гоол хийж, Марокко тоглолтыг тэргүүлж эхэлсэн бол сүүлийн мөчид сөрөг довтолгоогоор ахин гоол хийж, хүчирхэг баг Бельгийг 2:0-р буулган авлаа.

Бельги хэсгээс гарахын тулд Хорваттай сүүлийн тоглолтоо хийх бол Марокко Канадтай тоглоно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
642748
1 эможи

keyboard_arrow_up