Индонез улсад газар хүчтэй хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, 326 хүн гэмтжээ Индонез улсад газар хүчтэй хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, 326 хүн гэмтжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Индонез улсад газар хүчтэй хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, 326 хүн гэмтжээ

2022 оны 11 сарын 22

Arslan.mn

Индонезийн Сианжур дүүрэгт өнгөрсөн шөнө 5.6 баллын хүчтэй газар хөдөлөлт болж, 162 хүн амиа алдан, 700 хүн гэмтэж бэртжээ. Баруун Ява мужийн захирагч Ридван Камилагийн хэлснээр, гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд хүнд хүмүүс байгаа, түүнчлэн нурсан барилгын доор хүмүүс дарагдсан тул амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлалтай аж.

АНУ-ын Газар судлалын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээлэлснээр, газар хөдлөлийн төв нь 10 км-ийн гүнд байсан бөгөөд байршил нь хүн ам ихээр төвлөрсөн Сианжур мужид байсан нь хохирлын хэмжээ их гарахад нөлөөлсөн аж.

Газар хөдлөлөөс болж 13782 хүнийг 14 дүрвэгчдийн хуранд нүүлгэн шилжүүлсэн байна. Доргилтоос үүдэн 2345 барилга байшин бүрэн болон хэсэгчлэн нурсан гэсэн эхний үнэлгээ гараад байна. тэдгээрийн дунд дөрвөн сургууль, сүм, эмнэлгийн барилгууд байгаа аж.

Индонези нь газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог. 2018 онд Сулавесид газар хөдөлж, 1600 хүн амиа алдаж байв.

Энэ оны тухайд, хамгийн их хохиролтой газар хөдлөлт өнгөрсөн зургадугаар сард Афганистанд болж 900 гаруй хүн нас барсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642562
0 эможи

keyboard_arrow_up