АНУ Хятадтай хүйтэн дайн хийхгүй гэдгээ АМЛАВ АНУ Хятадтай хүйтэн дайн хийхгүй гэдгээ АМЛАВ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНУ Хятадтай хүйтэн дайн хийхгүй гэдгээ АМЛАВ

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

АНУ, БНХАУ-ын удирдагчид Индонезийн Бали аралд эхлэх гэж буй “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн онд тангараг өргөснөөс хойш талууд анх удаагаа биечлэн уулзлаа.

Ж.Байден уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэнээр, "Бид эрчтэй хүчтэй өрсөлдөх болно. Гэхдээ би сөргөлдөөнийг эрэлхийлэхгүй, харин энэ өрсөлдөөнийг хариуцлагатай зохицуулахыг зорьж байна. Мөн улс орон бүр олон улсын дүрэм журмыг дагаж мөрдөх нөхцөлийг баталгаажуулахыг хүсэж байна. Бид энэ талаар хэлэлцсэн” гэж тэрбээр хэлжээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, талууд энэхүү уулзалтынхаа дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятдад хийх айлчлалын төлөвлөгөөний талаар тохиролцжээ.

Ж.Байден хэлэхдээ, “Хоёр орны удирдагчдын хувьд бид БНХАУ, АНУ санал зөрөлдөөнөө зохицуулж чадна гэдгийг харуулах үүрэгтэй гэж бодож байна” гэв.

Ши Жиньпиний хувьд, “Томоохон эдийн засагтай хоёр орны удирдагчдын хувьд зүг чигийг тогтоож, зөв замналаар замнах хэрэгтэй” гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642379
0 эможи

keyboard_arrow_up