“Аавыг минь битгий үхүүлээч“ нэртэй жагсаал Улаан-Үдэд болжээ “Аавыг минь битгий үхүүлээч“ нэртэй жагсаал Улаан-Үдэд болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Аавыг минь битгий үхүүлээч“ нэртэй жагсаал Улаан-Үдэд болжээ

2022 оны 11 сарын 07

Arslan.mn

Буриадын нийслэл Улаан-Үд хотод 11 дүгээр сарын дөрөвний өдөр дайн эсэргүүцсэн жагсаал болж, цагдаагийнхан найман хүнийг саатуулсан талаар "ОВД-Инфо" мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ард түмний эв нэгдлийн өдөр Улаан-Үд хотын төв талбай дээр эрх баригчдыг дэмжсэн жагсаал болохоор төлөвлөж байсан гэнэ. Харин үүнээс хэд хоногийн өмнө Буриадын сөрөг хүчний идэвхтнүүд энэ жагсаалд саад болохоор шийдэж, "Миний аавыг битгий үхүүлээч" нэртэй эсэргүүцлийн жагсаалыг мөн төв талбай дээр зохион байгуулна гэж мэдээлжээ.

Улмаар 11 дүгээр сарын дөрөвний үд дунд цагдаагийнхан хаалттай талбай руу орох гэж оролдсон хүмүүсийг саатуулж эхэлсэн байна. Мөн эрх баригчдыг дэмжсэн жагсаал ч болоогүй аж.

Буриад залуус дайнд ийнхүү амиа алдаж байгааг эсэргүүцсэн Буриадаас гаралтай залуус нэгдэн "Чөлөөт Буриад" нэртэй олон улсын, дайныг эсэргүүцэх сан байгуулсан талаарх мэдээлэл дөрөвдүгээр сард гарч байсан юм. Энэ сангийнхан дайныг зогсоох, Кремлийн суртал ухуулгатай тэмцэх, буриадуудыг "Орос ертөнцийн гол хамгаалагч" гэдэг байдлаас салгах зэрэг хэд хэдэн зорилго дэвшүүлжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642161
1 эможи

keyboard_arrow_up