Энэтхэгт 100 гаруй жилийн настай дүүжин гүүр нурсны улмаас 81 хүн АМИА АЛДЖЭЭ Энэтхэгт 100 гаруй жилийн настай дүүжин гүүр нурсны улмаас 81 хүн АМИА АЛДЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэгт 100 гаруй жилийн настай дүүжин гүүр нурсны улмаас 81 хүн АМИА АЛДЖЭЭ

2022 оны 10 сарын 31

Arslan.mn

Ням гарагт Энэтхэгийн Гужарат мужид 100 гаруй жилийн настай дүүжин гүүр нурсны улмаас 81 хүн голд унаж амиа алджээ.

Ослын үеэр гүүрэн дээр болон гүүрний ойр орчимд 500 гаруй хүн байсны ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсныг орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Шашны баяр ёслолд оролцох зорилгоор тухайн үед ийм олон хүн гүүрээр гарч байжээ.

Гужарат мужийн төв Ахмедабад хотоос баруун зүгт 200 км зайд оршдог Морби хотын энэ гүүрийг долоон сарын хугацаанд шинэчлэн засварлаад өнгөрсөн долоо хоногт нээсэн юм.

233 метр урттай гүүрийг Британийн колоничлолын үед байгуулсан түүхтэй.

Ослын үеэр төрөлх Гужарат муждаа ажиллаж байсан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хохирогчдын ар гэрийнхэнд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ амлажээ.

Гужарат мужийн засаг захиргааны вэб хуудсанд энэ гүүрийг “зууны түүхтэй инженерийн гайхамшигт бүтээл” гэж тодорхойлсон байдаг.

Хуучирч элэгдсэн дэд бүтэцтэй холбоотой осол эндэгдэл Энэтхэгт түгээмэл гардаг юм. 2016 онд Колката хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд байрладаг гүүрэн гарц нурсны улмаас 26 хүн амиа алдаж байв.

Тухайн үед аврагчид нурсан бетон хавтангуудын дороос 100 гаруй хүнийг гаргаж байжээ.

2006 онд Энэтхэгийн зүүн бүсийн Бихар мужид 150 жилийн настай гүүр нурах үеэр зорчигч тээврийн галт тэрэг осолдож, 34 хүн амь үрэгдэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
641915
1 эможи

keyboard_arrow_up