ШУУРХАЙ: АНУ-д монгол эрэгтэйг хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр баривчилжээ ШУУРХАЙ: АНУ-д монгол эрэгтэйг хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр баривчилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: АНУ-д монгол эрэгтэйг хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр баривчилжээ

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

Энэ сарын 18-ны өдөр (2022.10.18) АНУ-ын Чикаго хотын Нортфилд Тауншип хотхонд монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ш.Т гэгчийг аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилан бөгөөд одоогоор цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж.

Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ. Мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, зодсоны улмаас тархиндаа хүнд бэртэл авч амь насаа алдсан гэж үзэж байгаа аж. 

Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
641672
3 эможи

keyboard_arrow_up