Хатан хаан Элизабетыг есдүгээр сарын 19-нд оршуулахаар товложээ Хатан хаан Элизабетыг есдүгээр сарын 19-нд оршуулахаар товложээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хатан хаан Элизабетыг есдүгээр сарын 19-нд оршуулахаар товложээ

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Их Британийн талийгаач хатан хааныг оршуулах төрийн ёслол есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотын Уэстминстер Аббэйд болох тов гарсныг Букингэмийн ордноос өчигдөр мэдээлжээ.

Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хаан болох Элизабет өнгөрсөн Пүрэв гарагт Шотландын Балморал шилтгээнд 96 насандаа таалал төгссөн юм.

Хатан хааны оршуулга нь сүүлийн 60 орчим жилд Британид болоогүй төрийн оршуулга болох юм байна. Мөн энэхүү үйл явдлын хамгаалалт нь Их Британийн түүхэнд хамгийн том аюулаас хамгаалах арга хэмжээ болохоор байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Хатан хааны оршуулгын ёслолд сая сая Британичуудаас гадна дэлхийн олон орны хүндтэй зочид оролцох юм. Тус улс хамгийн сүүлд 1965 онд ерөнхий сайд Уинстон Черчиллд зориулан төрийн оршуулга зохион байгуулж байжээ.

Оршуулгын ёслолд оролцох гадаадын хүндтэй зочдын дотор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен зэрэг хүмүүс байна.

Мөн Японы эзэн хаан Нарухито зэрэг газар газрын ихэс дээдэс оршуулгын ёслолд оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640257
0 эможи

keyboard_arrow_up