Умард Солонгос ОХУ-ыг зэвсгээр ХАНГАЖ байна Умард Солонгос ОХУ-ыг зэвсгээр ХАНГАЖ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Умард Солонгос ОХУ-ыг зэвсгээр ХАНГАЖ байна

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

ОХУ-ын Батлан хамгаалахын яам Умард Солонгосоос пуужин, их бууны сум үлэмж хэмжээгээр худалдан авсан тухай АНУ-ын тагнуулын газраас мэдээллээ.

Украйны эсрэг дайнд ашиглахаар өнгөрсөн наймдугаар сард Иранаас худалдан авсан Оросын цэргийн дронд техникийн гэмтэл учирсан тухай мэдээллийг мөн тагнуулын тайланд дурджээ.

Олон улсын зүгээс үргэлж шахалт амсаж байдаг Умард Солонгос зэр зэвсгийн нийлүүлтээрээ ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхээр зорьж байна гэж ажиглагчид үзэж буй. Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг сэргээн босгох ажиллагаанд Умард Солонгос барилгын ажилчдаа илгээхэд бэлэн байгаагаа ч илэрхийлжээ. БНАСАУ нь Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг  хүлээн зөвшөөрсөн нь барууны орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640147
3 эможи

Иргэн
2022-09-07 20:54
Умард Солонгос Оросыг зэвсгээр хангаад, АНУ, Европ, НАТО нийлээд Оросыг зогсоож чадахгүй болохоор Өмнөд Солонгос дэлхийд ноёлж байна гэсэн үг үү?
keyboard_arrow_up