Малид халдлагын улмаас 42 цэргийн алба хаагч АМИА АЛДЖЭЭ Малид халдлагын улмаас 42 цэргийн алба хаагч АМИА АЛДЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Малид халдлагын улмаас 42 цэргийн алба хаагч АМИА АЛДЖЭЭ

2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Малид дайчид халдлага үйлдсэний улмаас 42 цэргийн алба хаагч амиа алдсан гэдгийг тус улсын эрх баригчид баталжээ. Энэ халдлагыг "Их Сахар дахь Исламын улс" бүлэглэлийн дайчид үйлдсэн гэж Малигийн эрх баригчид мэдэгдсэнийг AFP дамжуулсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буркина-Фасо болон Нигертэй хил залгадаг Тессите хотын нутагт, наймдугаар сарын долооны өдөр зэвсэгт хүчнийхэн болон дайчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Энэ мөргөлдөөний явцад цэргийнхэн 37 дайчныг устгасан байна. 

Малигийн Ерөнхий штаб энэ халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэлийн салбар болох "Их Сахар дахь Исламын улс" бүлэглэлийн алан хядагчид үүрнэ гэж мэдэгджээ. Мөргөлдөөний үеэр дайчид дрон, гранатомет, гар бөмбөг ашигласан байна.

Эх сурвалж: shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
639279
1 эможи

keyboard_arrow_up