COVID-19-ийн шинэ давалгаа Хятадыг бус дэлхийг сандаргалаа COVID-19-ийн шинэ давалгаа Хятадыг бус дэлхийг сандаргалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19-ийн шинэ давалгаа Хятадыг бус дэлхийг сандаргалаа

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 хэмээх нэршил бидний өдөр тутмын амьдралд орж ирэн, амны уншлага болоод хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ халдвар анх БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос илэрсэн байдаг. Гэвч Хятад улс хатуу хөл хорио, богино хугацааны өргөн хүрээг хамарсан шинжилгээгээр хэд хэдэн давалгааг амжилттай давж, дэлхийн үлгэр жишээ улс болж байлаа. Саяхнаас байдал эсрэгээрээ эргэв. Дэлхийн ихэнх орон цар тахлыг ялснаа зарлаж, хэвийн амьдралдаа шилжээд удаж байхад Хятад улс дахин COVID-19-ийн шинэ давалгаатай нүүр тулав. Тэр дундаа Хятадын санхүүгийн төв, далайн болон нисэх онгоцны хамгийн том буудлууд байрладаг Шанхай хотод халдвар хурдацтай тархаж, 12 өдрийн хөл хорио тогтоов. Одоогоор энэ хөл хориог цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид хөл хорионы “цохилт”-ыг хүчтэй мэдэрч, дэлгүүр, зоогийн газрууд тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьж эхэллээ. Усан болон агаарын боомтууд дээр ачаа бараа саатаж, агаарын тээврийн үнэ өсөж, дэлхийн худалдааны зах зээлд энэ нь их хүндрэл учруулж байна. Тодруулбал, хөл хорио нь аялал жуулчлал, ложистик, барилга болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоход хүргээд байгаа юм. Үүнээс үүдэх эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах бодлого хэрэгжүүлэхээ Ши Жиньпин амласан. Гэвч Хятадын ахлах эдийн засагч Ларри Ху “Шанхай хотод халдварын тоо нэмэгдсэн нь COVID-ийг тэглэх эсвэл хамт, дасан зохицож амьдрах гэсэн сонголтын тэг дундыг баримталсан бодлого хэрэгжүүлэх боломж байхгүйг удирдагчдад баталллаа. Одоо гэнэтийн хөл хорио хамгийн зөв стратегид тооцогдож магадгүй” гэж ярилаа.

Хамгийн сүүлийн тооцооллоор гуравдугаар сараас хойш Хятад 23 хотдоо бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Ингэснээр 193 сая хүн буюу Хятадын хүн амын 14 орчим хувь нь хөл хорионд оржээ. Шанхай, Шэнжинь, Бээжингийн хөрөнгийн биржүүдийн мэдээлснээр пүрэв гараг гэхэд Хятадын 40 компани Шанхай болон бусад муж дахь үйл ажиллагаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Дэлхийн банк болон бусад хөрөнгө оруулалтын банк Хятадын “Zero-Covid” бодлого тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж анхааруулсан талаар “CNN” мэдээлжээ. Дэлхийн банкны тооцоолсноор Хятадын эдийн засаг одоогоор таван хувийн өсөлттэй байгаа нь эрх баригчдын зорилтоос бага байгаа юм. Тус банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээндээ “Омикрон хувилбарын тархалтын эсрэг Хятад “Zero-Covid” бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь  тус улсын төдийгүй, дээрх бүс нутгийн эдийн засагт дарамт учруулна гэж бичжээ.

Үүнээс гадна хөл хорионоос үүдэн энэ сарын дүн мэдээ улам муу байхыг эдийн засагчид анхааруулжээ. Учир нь олон удаагийн хөл хорио, ажилгүйдэл нь иргэдийг хадгаламжийн мөнгө рүүгээ гараа сунгаж, зардлаа бууруулахад хүргэж байгааг ажиглагчид онцолжээ.

Шанхай хотын боомтод ачаа бараа саатсан нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хамгийн том асуудал болоод байна. Энэ талаар Хонгконгийн ачаа тээвэр захиалгын “Freightos” платформын гүйцэтгэх захирал Зви Шрейбер “Үйлдвэрүүд зогссон, боомтын үйл ажиллагаа удааширсан, ачаа тээврийн жолоочдын тоо дутагдалтай байгаа нь нийлүүлэлтийн сүлжээ гацахад хүрээд байна. Мөн Шанхай болон Европ хоорондын агаарын ачааны үнэ хөл хорио тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад 43 хувиар өссөн” гэж ярьжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
635977
3 эможи

keyboard_arrow_up