УКРАИН: ОХУ-тай 48 цагийн дотор УУЛЗАХ САНАЛ гаргалаа
2022 оны 2 сарын 15

Хил дээрх нөхцөл байдлын талаар 48 цагийн дотор ОХУ-тай уулзаж, хэлэлцэх саналыг Украин улсын засгийн газар гаргажээ.
Уг уулзалтад Европын аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгчид оролцох юм байна.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "Оросууд цэрэг армийн төвлөрлийг тайлбарлах албан ёсны хүсэлтийг үл тоомсорлосон. Тиймээс дараагийн 48 цагийн дотор ОХУ-аас хэлэлцээ хийх саналд зөвшөөрөх хэрэгтэй" гэдгийг онцлов.
ОХУ-ын 130,000 гаруй цэрэг Украиныг бүсэлсэн гэх мэдээлэл бий ч Москва дайралт хийхийг үгүйсгэсэн. Хэд хэдэн улс орон өөрсдийн иргэдээ яаралтай Украинаас гарахыг шаардсан ба ЭСЯ-ны ажилчдаа татсан.
Өрнөдийн орнууд эзлэн түрэмгийлэх дайн хэзээ ч эхэлж магадгүй болсныг анхааруулж байгаа.
Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1
634511
2 эможи
Зочин
2022-02-16 11:58
Орост украйн юу болохов дээ.ард иргэд нь ч оростой байлдахгүй дээ.дайн хүсэх зүйл биш.
Zochin
2022-02-15 23:37
Хөгшин жо шившиг болсоон...
Өөө
2022-02-15 23:29
Украин тэсэн шүү. Бүх дэлхий дэмжиж бн
Зочин
2022-02-15 23:00
Жо Байден дэлхийн хамгийн ДАЛАН ХУДАЛЧ болж шившиг болно ха ха ха
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





