Польшийн Ерөнхий сайд Беларусьтай хиллэдэг хилээ хаахыг зөвшөөрөв Польшийн Ерөнхий сайд Беларусьтай хиллэдэг хилээ хаахыг зөвшөөрөв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Польшийн Ерөнхий сайд Беларусьтай хиллэдэг хилээ хаахыг зөвшөөрөв

2021 оны 11 сарын 23

Arslan.mnПольшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки “Цагаачлалын хямралын үед Беларусийн эсрэг авах хориг арга хэмжээг чангатгах, тэр дундаа хөрш улсаар дамжуулан бараа тээвэрлэхийг зогсоохын тулд хилийн боомтуудаа хаахад бэлэн байна” гэж мэдэгдэв.

Таллин хотод болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр Ойрхи Дорнодоос ирсэн хууль бус цагаачдыг амьд бамбай болгож, эрчим хүчний хямралыг зохиомлоор хөөрөгдөж байна хэмээн хэлжээ. Мөн Польшийн Ерөнхий сайд “Беларусийн эрх баригчид хил дээр байгаа Ирак болон Ойрхи Дорнодын бусад орны иргэдийг эх орондоо буцахад нь саад хийж байгаа бөгөөд цэргийнхэн тэднийг Польшийн хилчид рүү хутга барин дайрахыг уриалж байна. Энэ бол эрлийз түрэмгийлэл, Европын холбооны зүүн хил дээр дарамт шахалт нэмэгдэж байна” гэсэн байна.

Беларусьтай хиллэдэг Ойрхи Дорнодын орнуудаас ирсэн цагаачдын хямрал сүүлийн 30 жилийн хугацаанд Европыг тогтворгүй болгох гэсэн хамгийн том оролдлого болсоор байгаа бөгөөд Европын холбоо ч Беларусийг Европын холбооны хилийн ойролцоо эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632916
0 эможи

keyboard_arrow_up