“Pfizer” компанийн эмийг ковидын шинж тэмдэг илэрснээс 3 хоногийн дотор ууснаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж байна “Pfizer” компанийн эмийг ковидын шинж тэмдэг илэрснээс 3 хоногийн дотор ууснаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Pfizer” компанийн эмийг ковидын шинж тэмдэг илэрснээс 3 хоногийн дотор ууснаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж байна

2021 оны 11 сарын 06

Arslan.mn

Америкийн “Pfizer” компанийн бүтээсэн эм коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй болох нь эмнэл зүйн туршилтаар батлагджээ.

Тус эмийг халдварын шинж тэмдэг илэрснээс хойш гурав хоногийн дотор ууснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж буй үр дүн гарчээ.

Энэ талаар “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла “Энэхүү эмэнд зөвшөөрөл олговол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлтэй 10 хүн тутмын есийнх нь эрсдэлийг арилгах боломжтой болохыг судалгааны дүн харуулж байна” хэмээн мэдэгдлээ.

Энэхүү судалгаанд “COVID-19”-өөр халдварласан, хүндээр өвчлөх эрсдэлтэй 1200 гаруй хүнийг оролцуулжээ. Туршилтад оролцогчдыг хоёр бүлэгт хувааж, нэг бүлэгт нь шинэ эмийг уулгаж, нөгөө бүлэгт нь уулгаагүй  байна. Эм уулгасан бүлгээс нас баралт бүртгэгдээгүй аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
632506
8 эможи

keyboard_arrow_up