“Pfizer”-ын вакциныг ТАВААС ДЭЭШ насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ “Pfizer”-ын вакциныг ТАВААС ДЭЭШ насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Pfizer”-ын вакциныг ТАВААС ДЭЭШ насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ

2021 оны 10 сарын 27

Arslan.mn

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвлөжээ.

Хүүхдүүдэд хоёр тун вакциныг гурван долоо хоногийн зайтай тарих аж. Хүүхдүүдийг насанд хүрэгчидтэй харьцуулахад “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх, нас барах эрсдэл бага байгаа ч халдвар авч, бусдад дамжуулах эрсдэлтэй юм.

“Pfizer-BioNTech”-ийн эмнэлзүйн туршилтаар вакцин 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй бөгөөд “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илрэхээс 90.7 хувиар хамгаалж буйг тогтоосон юм.  Хоёр тунг хийлгэсний дараа тариулсан хэсэгт хөндүүрлэх, сульдах, толгой өвдөх шинж тэмдгүүд хамгийн түгээмэл илэрчээ. Харин вакцин хийлгэснээс үүдэлтэй ноцтой гаж нөлөө илрээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632176
1 эможи

keyboard_arrow_up