“Мөсөн өргөө“-ний нээлтэд ОУОХ-ны Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ “Мөсөн өргөө“-ний нээлтэд ОУОХ-ны Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Мөсөн өргөө“-ний нээлтэд ОУОХ-ны Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

2021 оны 9 сарын 29

Arslan.mn

Монголд анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй мөсөн ордон өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэндчилгээ ирүүллээ. Баярын мэндчилгээг сийрүүлэн хүргэе.

Хүндэт Ч.Наранбаатар танаа

Улаанбаатар хотод “Степпе Арена” мөсөн өргөө нээлтээ хийх гэж байгаа тухай мэдээлсэн есдүгээр сарын 24-нд ирүүлсэн таны захианд талархаж байна.

2021 оны есдүгээр сарын 29-нд хийж буй нээлтийн ёслолын үйл ажиллагааг амжилттай явуулахыг хүсэн ерөөж, өвөл, зуны спортоор хичээллэх боломжтой энэхүү бүтээн байгуулалтад баяр хүргэе.

Энэхүү шинэ байгууламж нь танай улсад заалны спортыг хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаануудыг зохион байгуулах боломжийг олгож, шинэ үеийн залуу тамичид хамгийн сүүлийн үеийг дэвшилтэт байгууламжид бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдүүлж байна.

“Степпе Арена” удахгүй болох Бээжингийн олимпод оролцох тамирчдад үр ашгаа өгнө гэж итгэж байна.

Танай тамичдад 2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэлд нь амжилт хүсье.

Хүндэтгэсэн: Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631357
1 эможи

keyboard_arrow_up