АФГАНИСТАН: “Бид ирээдүйд юу болох бол гэхээс маш их айж байна” АФГАНИСТАН: “Бид ирээдүйд юу болох бол гэхээс маш их айж байна”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АФГАНИСТАН: “Бид ирээдүйд юу болох бол гэхээс маш их айж байна”

2021 оны 8 сарын 19

Arslan.mn

Талибанчууд Афганистаныг эзэлснийхээ дараагаар “Бид дахин дайтахгүй. Эмэгтэйчүүдийн эрх ч зөрчигдөхгүй” хэмээн хэвлэлийн бага хурлаар зарласан билээ. Гэсэн ч Кабул хотын иргэд тэднийг ирээдүйд юу хүлээж байгаа бол гэх айдастай хэвээр байгаа юм.

“Кабул хотын иргэд одоог хүртэл хүнд цочролоосоо гарч чадахгүй, ирээдүйд юу тохиолдох бол гэхээс туйлын их айж байна. Кабулаас дүрвэх гэсэн иргэд онгоцны буудал дүүрэн, мөн ямар гээч шинэ засгийн газар тэднийг удирдах бол хэмээн ихэд эмээж байна.”

Түүнчлэн, маш олон иргэд Талибанчуудын хар цагаан тугийг эсэргүүцэн өөрсдийн үндэсний улаан, ногоон, хар өнгийн тугийг мандуулан жагссаар байна. Харин Талибанчууд жагсаал хийж буй хүмүүсийн өмнө гал нээж жагсаалыг зогсоохыг оролдож байгаа аж.  Ийнхүү Кабул хотын нөхцөл байдал улам хурцдаж байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629972
0 эможи

keyboard_arrow_up