Хятадад зааны сүрэг 17 сар аялсны эцэст төрөлх нутагтаа буцжээ Хятадад зааны сүрэг 17 сар аялсны эцэст төрөлх нутагтаа буцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хятадад зааны сүрэг 17 сар аялсны эцэст төрөлх нутагтаа буцжээ

2021 оны 8 сарын 11

Arslan.mn
Хятад улсын өмнөд үзүүрт орших Юньнань мужид 500 гаруй км аялсан зааны сүрэг 17 сарын дараа төрөлх нутагтаа буцжээ. Тодруулбал, Хятад болон Мьянмарын хилийн ойролцоо орших дархан цаазат газар амьдардаг 15 заан өнгөрсөн оны 3-р сард төрөлх нутгаа орхин хойд зүг рүү аялж эхэлсэн байна.
500 гаруй км аялсан зааны сүрэг замд таарсан хот суурингуудад тааваараа алхаж, тариалангийн талбай дээгүүр явж өнгөрсөн талаар мөн мэдээлжээ.
Юньнань мужийн захиргаа дрон нисгэж зааны сүргийг ажиглаж байсан бөгөөд замын дундаас сүргээсээ тасарсан нэг зааныг төрөлх нутагт нь буцаасан байна. Харин үлдсэн 14 заанд малын тэжээл зэргээр замыг нь чиглүүлж  төрөлх нутагт нь буцаажээ. Ийнхүү зааны сүрэг 17 сарын дараа төрөлх дархан цаазат нутагтаа очжээ.
Уг зааны сүрэг юуны учир төрөлх нутгаа орхин явах болсныг одоогоор тогтоогоогүй ч мэргэжилтнүүд “Шинэ нутаг, идэш хайн төрөлх нутгаа орхин явах нь зэрлэг амьтны төрөлхийн зан. Эдгээр заанууд ч ийм шалтгаанаар явсан байх боломжтой.” хэмээн үзэж байна.

Arslan.mn

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629706
1 эможи

keyboard_arrow_up