Грект сүүлийн 30 жил тохиогоогүй ГАМШИГ нүүрлэж байна Грект сүүлийн 30 жил тохиогоогүй ГАМШИГ нүүрлэж байна
04 сарын 05, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Грект сүүлийн 30 жил тохиогоогүй ГАМШИГ нүүрлэж байна

2021 оны 8 сарын 09

Arslan.mn
Грект ойн хээрийн түймэр дэгдэж наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 56 мянган га газар галд өртөж, хоёр хүн амь эрсэдсэн талаар албаны хүмүүс мэдээлжээ. Мөн Эвбея арал дээр гарсан гал түймэр улам газар авч 2000-аад хүнийг арлаас холдуулсан байна.
Түүнчлэн Грекийн Салоники хотод энэ сарын 3-ны өдөр агаарын хэм +47 градуст хүрч халснаар сүүлийн 30 жилд тохиогоогүй гамшиг нүүрлээд байгаа юм. Афин хотод мөн гал түймэр дэгдэж, эртний Олимпын түүхэн дурсгалт газрууд ч галд өртөөд байна.
Грект гарсан гал түймрийг унтраахаар Египет болон Европын улс орнууд нисдэг тэргээр тусламж үзүүлж байгаа аж.

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
629593
1 эможи

keyboard_arrow_up