Их Британид халдварын тоо буурч байгаагийн шалтгаан юу вэ? Их Британид халдварын тоо буурч байгаагийн шалтгаан юу вэ?
04 сарын 05, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Их Британид халдварын тоо буурч байгаагийн шалтгаан юу вэ?

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

Их Британид корона вирусний дельта хувилбар бүртгэгдсэн ч нийт халдварын тохиолдол аажмаар буурах хандлага ажиглагдаж байна. Нэг өдөрт 46558 хүнээс халдвар илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногоос энэ тоо 23511 болтлоо буурчээ.

Их Британийн засгийн газар өнгөрөгч 19-ний өдөр хүн хоорондын зай баримтлах болон маск зүүх журмыг бүрэн цуцалсан бөгөөд  корона вирусний дельта хувилбар эрчимтэй тархаж эхэлсэн ч шийдвэрээ өөрчлөөгүй юм. Харин уг шийдвэрийг дэлхийн олон орны мэргэжилтнүүд “Эртэдсэн шийдвэр” хэмээн шүүмжилж, халдварын тохиолдол огцом нэмэгдэх болно гэж анхааруулж байсан ч эсрэгээрээ буурч байгаа юм. Энэ талаар мэргэжилтнүүд “Зуны амралт эхэлсэн учир олон нийтийн хөдөлгөөн багассан.” гэсэн тайлбарыг өгөөд байна. Түүнчлэн, Их Британийн нийт иргэдийн 70% нь бүрэн вакциндаа хамрагдсан учир сүргийн дархлаа тогтсон байх магадлалтай хэмээн үзэж байна.

Эх сурвалж: /news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
629373
1 эможи

keyboard_arrow_up